Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: АНУ-д халдвар авсан хүмүүсийн 5.67 хувь нь буюу 52,100 хүн нас баржээ

2020 оны 4 сарын 26

Arslan.mn

Коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүний тоо дэлхий даяар 200 мянга давж, коронавирусийн халдвар авсан хүний тоо 2.9 саяд ойртлоо.

Нас барсан хамгийн олон тохиолдол АНУ-д бүртгэгдсэн бөгөөд дэлхийн улс орнуудад илэрсэн бүх тохиолдлын гуравны нэгийг эзэлж байна. Тус улсад халдвар авсан хүмүүсийн 5.67 хувь нь буюу 52100 хүн нас баржээ.

АНУ-ын дараа 26384 хүн буюу өвчлөгчдийн 13.51 хувь нь нас барсан Итали улс орж байгаа бол гуравдугаарт Испани бичигдэж байна. Тус улсад халдвар авсан хүмүүсийн 10.24 хувь нь буюу 22902 хүн нас баржээ.

ОХУ-д 74588 хүн халдвар авч, 6250 хүн эдгэрсэн бол 681 хүн нас барсан байна.  

Коронавирусний халдвар 2019 оны сүүлчээр БНХАУ-д бүртгэгдсэн бөгөөд дэлхийн ихэнх орнуудад тархсан билээ. Халдвар цар тахлын хэмжээнд хүрснийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гуравдугаар сарын 11-нд хүлээн зөвшөөрсөн юм.

Эх сурвалж: TASS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
616495
1 эможи
keyboard_arrow_up