Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ОХУ-ын Зэвсэгт хүчний хүчний 874 албан хаагчаас COVID-19 халдвар илэрчээ

2020 оны 4 сарын 27

Arslan.mn

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас "Зэвсэгт хүчний 874 албан хаагчаас коронавирусний халдвар илэрсэн "гэж  мэдээлжээ.

Гуравдугаар сарын 26-наас эхлэн цэргүүдийг шинжилгээнд хамруулсан бөгөөд одоогийн байдлаар халдвар авсан цэргүүд эмчлүүлж байгаа аж.

Халдвар авсан цэргүүдийн

  • 314 нь Батлан хамгаалах яамны эмнэлгүүдэд,
  • 175 нь цэргийн ангиудынхаа тусгаарлах төвд,
  • зургаа нь иргэний эрүүл мэндийн байгууллагуудад эмчлүүлж байна.

Мөн 379 цэргийг гэрт нь тусгаарласан” гэжээ.

ОХУ-ын батлан хамгаалах яам цэргийн бүх алба хаагчдыг оношилгоонд хамруулахаар ажиллаж, зэвсэг техникийг өдөр бүр ариутган халдваргүйжүүлж байгааг мэдэгджээ.

ОХУ даяар коронавирусийн халдварын тохиолдол 80,949 хүрсэн тухай Ням гарагт тус улсын цар тахалтай тэмцэх төвөөс мэдээлсэн юм. Сүүлийн 24 цагийн хугацаанд 6,381 тохиолдол шинээр бүртгэгджээ. Нийт нас барсан өвчтөний тоо 747 хүрсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
7
ouch an post
confuse an post
2
angry an post
616534
10 эможи

keyboard_arrow_up