Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Цаазаар авах ялыг цуцаллаа

2020 оны 4 сарын 28

Arslan.mn

Саудын  Арабын хаант улс үйлдсэн хэргийнхээ улмаас ялын дээд хэмжээ авсан 18 нас хүрээгүй хүмүүсийг 10 жилээс бага хугацаагаар хорихоор  болж өөрчилснөө мэдэгджээ. Хүний эрхийг хамгаалах Саудын  Арабын  комиссоос тус улсын эрх баригчдын гаргасан шийдвэрт баяр хүргэсэн байна.

Мөн өв залгамжлах ханхүү Мохамед Бин Сальманы  энэ шийдвэр нь Саудын Арабын эрүүгийн хуулийг  шинэчлэхэд тусалсан гэв.  Түүнээс гадна энэ өөрчлөлт нь хаант засагтай энэ орны бүх салбарт цаашид  чухал шинэчлэлт хийнэ гэж Засгийн газрын комиссын дарга Аббад Алаввад мэдэгджээ.

Тус улсын дээд шүүхээс  шүүхийн системээс торгох, хорих ял болон хоёуланг нь хослуулан оноосон шийтгэлийг цуцална гэж мэдэгдсэний дараа энэ шийдвэрийг гаргасан байна.

Х.Оюунболд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616573
1 эможи
keyboard_arrow_up