COVID-19: Өчигдрийн байдлаар АНУ-д 58,220 хүн халдвар өвчнөөр нас баржээ
2020 оны 4 сарын 29
Мягмар гарагт коронавирусийн халдвараар нас барсан АНУ-ын иргэдийн тоо Вьетнамын дайны хохирлын хэмжээг давсан байна.
Өчигдрийн байдлаар 58,220 хүн АНУ-д Covid-19 өвчнөөр нас барсан бол Вьетнамын дайнд 58,209 америк цэрэг амь үрэгдэж байжээ.
Мягмар гарагт бас АНУ-ын батлагдсан халдварын тоо нэг саяын босгыг давсан юм.
Тус улсын коронавирусийн халдварын тоо 18 хоногийн дотор хоёр дахин нэмэгдэж, дэлхий даяар бүртгэгдсэн нийт тохиолдлын гуравны нэгийг эзэлжээ.
Эдгээр тохиолдлын 30 орчим хувь тахлын төв Нью Йорк мужид оногдож байна.
Мөн АНУ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо нэг сая давжээ. Сүүлийн мэдээллээр дэлхий даяар 3.1 сая хүн халдвар авч, 216 мянга гаруй хүн нас баржээ.
Эх сурвалж: Reuters
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5
616621
5 эможи
Зочин
2020-04-29 12:49
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: