Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ОХУ-ын Ерөнхий сайд коронавирусийн халдвар авчээ

2020 оны 5 сарын 01

Arslan.mn

ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустин коронавирусийн халдвар авчээ. Мишустин биеийн байдлынхаа талаар Ерөнхийлөгч Владимир Путинтэй цахимаар холбогдож, өөрийгөө тусгаарласан тухайгаа мэдэгдсэн бөгөөд Путин түүнд хурдан эдгэрэхийг ерөөжээ. 

“Миний өгсөн коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсныг саяхан мэдлээ. Энэ тохиолдолд би Роспотребнадзорын (үндэсний эрүүлийг хамгаалах газар) шаардлагын дагуу тусгаарлагдаж, эмч нарын хяналтад орохоор болж байна.” гэж Мишустин мэдэгджээ.

Ингэснээр тэр дэлхийд Британийн ерөнхий сайд Борис Жонсоны дараа Covid-19 өвчнөөр өвчилсөн хоёр дахь засгийн газрын тэргүүн болж байна.

Мишустиныг тусгаарлагдаж, эмчлүүлэх хугацаанд тэргүүн шадар сайд Андрей Белоусов засгийн газрыг удирдах юм байна.

Москвагийн өдөр тутмын Ведомости сонины мэдээлснээр ОХУ-ын ерөнхий сайд, засгийн газрын гишүүд өдөр бүр коронавирусийн шинжилгээ өгч байгаа гэнэ.

Пүрэв гарагийн байдлаар ОХУ-д коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 106,498 хүрч, нас барсан хүний тоо 1,073 хүрсэн байна.

Эх сурвалж: BBC
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
11
ouch an post
2
confuse an post
angry an post
616713
13 эможи

Зочин
2020-05-01 15:29
Зочин
2020-05-01 08:59
Роспотребнадзор бол үндэсний эрүүлийг хамгаалах газар биш шүү
keyboard_arrow_up