Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Дональд Трамп: Коронавирусийг Хятадын Ухань хотын лабораторид гарган авсан байж магадгүй

2020 оны 5 сарын 01

Arslan.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийг Хятадын Ухань хотын лабораторид гарган авсан гэж хэлж болох мэдээлэл байгаа гэж мэдэгджээ.

"Тийм ээ, надад ийм мэдээлэл бий" хэмээн тэрбээр баттай нотлох мэдээлэл байгаа юу? гэсэн асуултад хариулахдаа хэлжээ. Гэхдээ Цагаан ордны тэргүүн нууцад хамаарах учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзав.

Гэхдээ Трампын энэхүү мэдэгдэл нь АНУ-ын үндэсний тагнуулын газрын мэдэгдэлтэй зөрж байгаа юм. Коронавирусийг хиймлээр гарган аваагүй, генийн өөрчлөлт ороогүй гэж үзэж байгаа эрдэмтэдтэй санал нэг байна гэж АНУ-ын тагнуулын газар пүрэв гарагт мэдээлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч мөн коронавирусийг Ухань хотын лабораторид гарган авсан гэх хувилбарыг Америкийн тал шалгаж байгаа бөгөөд гарал үүслийг нь тогтоохыг зорьж байна гэж мэдэгджээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
1
angry an post
616719
4 эможи

keyboard_arrow_up