АНУ: Коронавирусний вакциныг энэ оны эцэс гэхэд бэлэн болно
2020 оны 5 сарын 04
АНУ-ын мэргэжилтнүүд энэ оны эцэс гэхэд шинэ коронавирусний вакциныг гарган авах байх гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
“Он дуусахаас өмнө бид коронавирусний вакцинтай болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Бид үүн дээр идэвхтэй ажиллаж байгаа” гэж тэрбээр хэлсэн байна.
Вакцин гарган авахад АНУ-ын мэргэжилтнүүд Их Британи, Австрали улсуудтай хамтран ажиллаж байгаа гэдгийг Цагаан ордны тэргүүн дурдсан байна.
Коронавирусний вакциныг 2021 оны нэгдүгээр сар гэхэд гарган авна гэж АНУ-ын засаг захиргаа тооцоолж байна гэж тус улсын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фаучи бямба гарагт мэдэгджээ.
Сүүлийн байдлаар АНУ-д 1.13 сая гаруй хүн халдвар авч, 66500 гаруй хүн нас баржээ.
Эх сурвалж: TASS
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
616799
2 эможи