Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Вакцин гаргаагүй нөхцөлд эрсдэл хэвээр байхыг санууллаа

2020 оны 5 сарын 05

Arslan.mn

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын  Эрүүл мэндийн яаралтай тусламжийн хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Майк Райан улс орнуудын Засгийн газарт дээд зэргийн сонор сэрэмжтэй байж болгоомжтойгоор хоригийг сулруулахыг уриалсан байна.

Цар тахлыг даван туулж байгаа зарим орон үйл ажиллагаагаа болгоомжтойгоор дахин эхлүүлж байгаа ч коронавирус нь найдвартай вакцин гаргаж авах хүртэл ноцтой аюултай хэвээр байх болно гэж мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг мэдээлжээ.

Майк Райан өнгөрсөн ням гаригт хийсэн мэдэгдэлдээ олон орон их хүнд хэцүү үеийг даван туулж байна. Зарим орон нь зохих урьдчилан сэргийлэх арга хэмжээ авснаар энэ өвчний тархалтыг барьж болох боломжтой гэдгийг харуулж байгааг онцолжээ. Тиймээс итгэл найдвар байна гэж мэдэгджээ. Мөн цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдал дэлхий даяар ноцтой хэвээр байгааг сануулаад одоогоор энэ өвчнийг үүсгэгч болон нянгийн хөгжил улс орон бүрт өөр байна гэв. Африк, Төв болон Өмнөд Америкийн орнуудад том асуудал байхгүй байгаа юм шиг санагдаж болох ч  коронавирусыг илрүүлэхэд шаардлагатай  сорил хүртээмжгүй байгаа нь санаа зовоосон асуудал хэвээр байна гэв. Харин БНХАУ, Өмнөд Солонгос, Сингапур, Шинэ Зеланд гэсэн орнууд халдварт өвчний тухайд тогтвортой нөхцөл байдлыг бий болгож чадсан гэж үзжээ. Мөн Европ, Хойд Америкт цар тахал дэгдэж эхэлж байна. Тиймээс тэд  сүүлийн саруудад эдийн засаг, нийгэмд тулгарсан ажиллагаанд ногдуулсан хязгаарлалтыг бууруулах аргыг хайж байна  гэв. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнгөрсөн баасан гаригт улс орнууд коронавирусыг анхаарлаасаа гаргалгүйгээр тогтоосон хөл хориогоо аажмаар цуцлах болон цар тахлын шинэ давалгаа үүсэх тохиолдолд хориг арга хэмжээг дахин авахад бэлдэхийг сануулсан байна.

Х.Оюунболд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616812
0 эможи
keyboard_arrow_up