Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Африк руу корона вирус нүүж байна

2020 оны 5 сарын 09

ДЭМБ дэлхийн улс орнуудыг аль болох Африк тив рүү ажлаар ч байсан зорчихгүй, явахгүй байхыг анхаарууллаа. Мөн улс орнуудыг тус тивд хандивын гараа сунгахын уриаллаа. Эрүүл мэндийн салбар хамгийн муу үзүүлэлттэй байсаар ирсэн тивийн хувьд энэ өвчин тархаад газар авбал ойролцоогоор 190 мянган хүн хэдхэн өдрийн дотор амиа алдах эрсдэлтэй байгаа талаар ДЭМБ-аас онцгой анхаарууллаа. Хамгийн багадаа л гэхэд 83 мянган хүн амиа алдах магадлалтай бөгөөд 190 мянга болж өсөх хандлагатай байна. Энэ тоог гэхдээ хүн амын хөдөлгөөнөөс хамаарна гэдгийг хэллээ. Харин халдвар авах тоог 29 сая хүн гэж тооцоолж байна. Магадгүй энэ тоо 44 сая ч байхыг үгүйсгэхгүй. Тиймээс дэлхийн улс орнуудыг тусламжийн гараа сунгаж, Африкийн ард түмнийг аврах ажиллагаанд нэгдэхийг хүслээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
616941
1 эможи
keyboard_arrow_up