Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Өмнөд Солонгост COVID-19 халдварын шинэ тохиолдол 40 хүрсний дараа Сөүлийн баар, цэнгээний газруудыг хаалаа

2020 оны 5 сарын 10

Өнгөрч буй долоо хоногт Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод коронавирусийн халдварын шинэ голомт илэрсэн билээ.

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Итэвон дүүргийн гурван цэнгээний газраар үйлчлүүлсэн 29 настай залуугаас Лхагва гарагт халдварын шинж тэмдэг илэрсэн юм. Өчигдрийн байдлаар энэ дүүргийн таван шөнийн клубээр үйлчлүүлсэн нийт 7,000 гаруй хүнийг мөрдөж, хавьтлын хүрээг нь тогтоосон тухай Өмнөд Солонгосын албаныхан мэдээлжээ.

“Цөөн хүний хариуцлагагүй байдлаас болж бидний бүх хүчин чармайлт талаар болох боломжтойг энэ тохиолдол харууллаа” гэж Сөүл хотын захирагч Пак Вон Сун өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр шөнийн клубүүдтэй холбоотой нийт 40 орчим халдварын тохиолдол одоогоор илэрсэн гэнэ. 

Энэхүү тархалттай холбоотойгоор Сөүл хотын бүх баар, цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр өчигдөр гарсан байна. 

Харин Сөүлээс бусад хотуудын цэнгээний газруудад үйл ажиллагаагаа хязгаарлах зөвлөмж хүргүүлжээ. Коронавирусийн цар тахлыг харьцангуй амжилттай давж чадсан гэгдэж байгаа Өмнөд Солонгос улс ирэх долоо хоногоос сургууль, музей, номын сан, спорт, урлагийн байгууламжуудаа шат дараатай нээхээр төлөвлөөд байгаа юм.

 

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616947
1 эможи
keyboard_arrow_up