Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Мессигийн шуугиан тарьсан үнсэлт

2020 оны 5 сарын 18

Arslan.mn

Аргентинын хөлбөмбөгчин Лионель Месси Пуэрто-Рикогийн  уран бүтээлч Ресидентегийн “ Дэлхий сүйрэхээс өмнө” дууны клипэнд тогложээ. Тэрээр энэ бичлэгт эхнэр Антонелла Рокуццог үнсч байгаа нь нийтийн цахим ертөнцөд шуугиан тарьжээ. 

13 дахь гудамж хамтлагийн гишүүн байсан дуучин Резидент цар тахлын үеийн хайр дурлалд зориулж хийсэн бөгөөд энэ мессежээ хүчтэй болгохын тулд  найман минут үнсэлдэж байгаа 80 орны 113 хосын зургийг оруулжээ. Уг бичлэгт  нь олны танил хүмүүсээс Бен Аффлек, Ана де Армас, Саул Канелр Алварес, Фернанда Гомес, Пауло Дубала, Ориана Сабатини,Рики Мартин гэсэн хүмүүс орсон байна.

Гэхдээ “Алтан бөмбөг”-ийн зургаан удаагийн эзэн Лионель Месси тоглосон нь нийтийн цахим сүлжээнд маргаан дэгдээсэн сэдэв болж хувирсан байна. Цахим сүлжээний хэрэглэгчид хөлбөмбөгчнийг болон эхнэрээр нь бахархаж байгаагаа хэлсэн бол зарим нь түүнийг шүүмжилжээ.  Нэг хэрэглэгч “Энэ бичлэгт гарч байгаа бүх үнсэлтээс  Мессигийн үнсэлт  надад их таалагдаж байна гэсэн бол өөр нэг хэрэглэгч үнсэлцэж байгаа зургийг нь харлаа. 14 настай анх удаа үнсэлцэж байгаа хүү шиг л байна гэж бичсэн байна. 32 настай Месси, Рокуццо нар нь хүүхэд байхдаа танилцсан юм. Гэвч тэд 2007 оноос  үерхэж эхэлсэн бөгөөд 10 жилийн дараа хуримаа хийжээ.

Х.Оюунболд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617138
1 эможи
keyboard_arrow_up