Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

БНАСАУ-д халдварын сэжигтэй тохиолдлын улмаас Кэсон хотыг хаалаа

2020 оны 7 сарын 26

Arslan.mn

Шинэ коронавирусний халдвар авсан байж болзошгүй хүн БНАСАУ-ын хилээр долоо хоногийн өмнө хууль бусаар нэвтэрсэн байна гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл өнөөдөр мэдээллээ.

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун БНСУ-ын хилийн ойролцоох Кэсон хотоос гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлахыг үүрэг болгожээ. Тодруулбал, хил давсан этгээд нь БНСУ руу гурван жилийн өмнө дүрвэсэн нэгэн байсан бөгөөд долоодугаар сарын 19-нд Кэсон хотод ирсэн байжээ.

Солонгосын Төв Мэдээллийн Агентлаг (KCNA) сэжигтнийг оношилсон эсэх талаар мэдээлэл өгөөгүй ч коронавирусийн халдварын шинж тэмдгүүд илэрч байгааг эмч нар тогтоосон гэжээ.

Умард Солонгос улс цар тахал эхэлсэн цагаас хойш Орос болон бусад улсуудаас олон мянган оношлуур хүлээж авсан гэсэн мэдээлэл бий.

Ким Жөн Ун эрх баригч намын Төв хорооны Улс төрийн товчооны яаралтай хуралдааныг бямба гарагт даргалан явуулсан байна. Тэрбээр “хорт вирус” улс оронд маань нэвтэрсэн байж болзошгүй ноцтой нөхцөл байдал үүссэнийг анхааруулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
618702
1 эможи

Зочин
2020-07-27 16:02
Зочин
2020-07-27 10:35
Өмнөд рүү гарчаад буцаад ороод ирдэг, аминаасаа уйдсан хүн үү. Сайхан тэнэгтэж байнаа
Зочин
2020-07-27 10:33
Хоёр солонгосын хооронд наашаа цаашаа гараад байна ч гэж юу байхав. Худлаа шаачих юмаа
ИРГЭН
2020-07-26 13:20
АЛЬ ЭРТ ИЛЭРЛЭЭ ГЭЭД Л БАЙСАН ОДОО ГЭДЭГ НЬ ХУДЛАА БАЙХ ӨӨ.НЭГ ХҮНИЙ ҮЗЭМЖЭЭР ЮУГ Ч ӨӨРЧИЛЖ ЧАДДАГ БАЙХ ШҮҮ.АРД ТҮМЭНДЭЭ ЭРТХЭН АНХААРУУЛЖ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙХГҮЙ БОЛ НУУГААД БАЙВАЛ АЮУЛ ОЙРХОН БАЙГАА ГЭДГИЙГ ОЙЛГООСОЙ.
Зочин
2020-07-26 12:22
keyboard_arrow_up