Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Nissan”-аас халагдсан ажилчид дугуй шатааж дургүйцлээ илэрхийлэв

2020 оны 7 сарын 28

Arslan.mn

Коронавирус цар тахлын улмаас агаарын тээврийн компаниуд ажилчдаа цомхотгож буйгаас үүдэн Европын орнуудад ажилгүйдэл ихэсчээ. Тодруулбал, зөвхөн дөрөвдүгээр сард 397 мянган хүн ажлаа алдсан гэж Европын холбоо өнгөрөгч сард мэдээлсэн. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 6.6 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд ойрын хэдэн жилд Европт ажилгүйдэл ийн өсч байгаагүй юм. Ийн цар тахлын улмаас ажилчдаа цомхотгосон Европын агаарын тээврийн компаниудын жагсаалтыг “Euronews” сайт танилцуулсныг хүргэж байна.

ГЕРМАН

Агаарын тээврийн салбарын ажилгүйдлийн тал хувийг . Германы компаниудад эзэлж байна. Тухайлбал, тус улсын агаарын тээврийн “Lufthansa” компани 22 мянган ажилчнаа халж буйгаа өнгөрөгч сарын 11-нд мэдээлсэн.  Мөн “Tui” фирм 8000 мянган ажилчнаа цомхотгосон. Энэ хямралаа даван туулахын тулд тус компани Засгийн газраасаа 1.8 тэрбум еврогийн зээл авсан юм. 

Испани

Харин Японы автомашин үйлдвэрлэгч Nissan компанийн Барселона дахь салбар 2800 ажилчнаа халснаа тавдугаар сарын 28-нд зарласан. Гэтэл үүнийг эсэргүүцсэн ажилчид нь дугуй шатааж дургүйцлээ илэрхийллээ.

ИХ БРИТАНИ

Их Британийн газрын тосны аварга компани “BP” дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ, эрэлт буурснаас 10 мянган ажилчнаа цомхотгосон бол тус улсын арьсан эдлэл, үнэтэй гар цүнхээрээ алдартай “Mulberry” компани ажиллах хүчнээ 25 хувиар бууруулна гэдгээ даваа гаригт мэдээлсэн. Мөн аяллууд цуцлагдсанаас “British Airways” компани 42 мянган ажилчныхаа 12 мянгыг нь халж буйгаа дөрөвдүгээр сарын сүүлээр зарласан юм. 

ФРАНЦ

Францын агаарын тээврийн “Airbus” компани хямралд орсны улмаас 15 мянган ажилчнаа халж буйгаа өнгөрсөн  сарын 30-нд мэдээлсэн. Үүнийг задалвал  тус улсын Герман дахь салбарт 1500, Францад 5000, Их британид 1700, Испанид 900 хүн ажилгүй болсон байна. Нислэгүүд цуцлагдсантай холбогдуулан онгоцныхоо тоог гурав дахин бууруулж байгаагаа дөрөвдүгээр сард зарласан билээ. Мөн тус улсын автомашин үйлдвэрлэгч “Renault” компани коронавирусын улмаас борлуулалт нь буурснаас 15 мянган ажилчнаа халж буйгаа тавдугаар сарын сүүлээр зарласан. Үүнийг эсэргүүцэн ажилчид нь жагсаж байна. 

Гэхдээ засгийн газраас зээлсэн таван тэрбум еврогоороо бүтцийн өөрчлөлт хийвэл дээрх тоо багасна хэмээн таамаглаж байна. Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон “Renault”-ийн хоёр үйлдвэрийн ажилчдын ирээдүйд баталгаа өгнө гэж хэлсэн юм. Учир нь тус компанийн зарим хэсгийг Францын Засгийн газар эзэмшдэг. Ажилдынхаа тоог ингэж багасгаснаар ирэх гурван жилд “Renault” компани хоёр тэрбум евро хэмнэнэ гэж үзсэн байна.

Б.Должинжав

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
618732
3 эможи

Зочин
2020-07-28 12:51
keyboard_arrow_up