Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

АНУ цахимаар хичээллэх бол гадаад оюутнуудаа хүлээж авахгүй

2020 оны 7 сарын 29

Arslan.mn

Гадаадын өндөр хөгжилтэй оронд их, дээд сургуульд суралцдаг оюутнуудын хувьд ирэх хичээлийн жилд цахимаар хичээллэх, танхимаар суралцах эсэх нь тодорхойгүй байна. Ямартай ч олон орны  их, дээд сургуулиудын удирдлагууд  гадаад оюутнуудаа хүлээж авах уу, үгүй юу. 

Хэрэв хүлээж авах бол шинэ коронавирусын халдварын тархалт өндөр байгаа энэ үед ямар журмаар яаж хичээллэх ёстой вэ гэдгийг хэлэлцэж байна. Ихэнх сургууль гадаад оюутнуудаа хүлээж авахын тулд  ирэх хичээлийн жилд сургалтын төлбөрөө бууруулах бодлого баримтална гэдгээ хэлж байна. Энэ нь цаашид гадаад улсад боловсрол эзэмших хүсэлтэй оюутнуудын шийдвэрт  чухал нөлөө үзүүлнэ гэж тооцоолж байгаа аж. 

Одоогоор зарим орны Засгийн газар цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалтын арга хэмжээнүүдээ сулруулж байгаатай холбогдуулан бага, дунд, ахлах сургуулиудаа аажмаар нээхээр төлөвлөж байна. Харин их, дээд сургуулиудын хувьд ямар зохицуулалттай хичээллэх нь одоогоор тодорхой бус байна. Зарим орны мэдээллийг сонирхвол АНУ цахимаар хичээллэх бол шинээр элссэн гадаад оюутнуудыг хүлээж авахгүй гэсэн байр суурьтай байна. 

Тухайлбал, АНУ ирэх намар 100 хувь цахимаар хичээллэх их сургуульд шинээр элссэн гадаадын оюутнуудыг хүлээж авахгүй гэж тус улсын Цагаачлал, гаалийн хяналтын газар /ICE/ баасан гаригт мэдэгдсэн байна.  

 

Харин цахимаар хичээлээ заана гэдгээ мэдэгдсэн АНУ-ын их сургуулиудад хэдийнэ суралцаж эхэлсэн оюутнуудыг тус улсад үлдэхийг зөвшөөрөх ажээ. 

Мөн Австралийн их сургуулиуд энэ асуудлыг бас хэлэлцэж байгаа ч тодорхой шийдвэрийг хараахан гаргаагүй байна. Ямартай ч  Австрали улсын Канберра их сургууль болон Австралийн үндэсний их сургуулиуд хамтран гадаад оюутнууддаа зориулан  онгоц нисгэх хүсэлтэй байгаагаа Засгийн газартаа мэдэгджээ. Тус улсад коронавирусын халдварын тархалт нэмэгдсэнээс хилээ хаасан байгаа учраас гадаад оюутнууд нь Австралийн хилээр нэвтрэх боломжгүй байгаа юм.Иймд долдугаар сарын дунд үед дээрх хоёр сургуулийн 350 орчим гадаад оюутныг сургуулийнх нь кампуст буцаан авчирах төлөвлөгөөтэй байгаа аж. 

Хэрэв тэгж чадвал тусгаарлалтын хугацаа дууссаны дараа хичээлийн шинэ жил эхлэхэд сургуульдаа орох боломжтой болж байгааг хэлж байсан юм. Энэ төлөвлөгөөг тус улсын Засгийн газраас зөвшөөрөх ёстой. Эрх мэдэлтнүүдээс нааштай шийдвэрийг хүлээж байгаагаа тус сургуулийн удирдлагууд онцолжээ. Энэ тухай Канберра их сургуулийн дэд захирал Пэдди Никсон хэлэхдээ “Бид бүхий л талын аюулгүй байдлыг ханган мөрдөж оюутнуудаа эргүүлэн авчирахыг хичээнэ” гэсэн  байна. Гадаад оюутнууд нь Австралийн их, дээд сургуулиудын орлогын гол эх үүсвэр байдаг. Хилийн хязгаарлалт хэрэгжиж эхэлснээс хойш 16 тэрбум ам.долларын алдагдалтай байсан ажээ.  Энд нэг зүйлийг онцлоход Австралийн  ерөнхий сайд хилээ 2021 оныг хүртэл нээхгүй байх төлөвтэй байгаа юм байна.

Б.Туул

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618758
0 эможи

Зочин
2020-07-29 17:33
Зочин
2020-07-29 10:22
keyboard_arrow_up