Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Энэтхэг улсад коронавирусийн халдварын тохиолдол гурван долоо хоногийн дотор хоёр дахин өслөө

2020 оны 8 сарын 08

Өчигдөр буюу Баасан гарагт Энэтхэг улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол хоёр саяын босгыг давсан нь гурван долоо хоногийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт боллоо.

Ингэснээр тус улс АНУ, Бразилын дараа энэ өндөр босгыг давсан дэлхийн гурав дахь орон болж байна.

Энэтхэг улс нэг сая дахь халдварын тохиолдлоо долдугаар сарын 17-ны өдөр бүртгэсэн бол үүнээс 12 хоногийн дараа 1.5 сая дахь тохиолдлоо бүртгэж байжээ.

Сүүлийн үед коронавирусийн халдвар тус улсын жижиг хот тосгодод эрчимтэй тарж байгаа нь байдлыг улам ноцтой болгож байна. Эрүүлийг хамгаалах систем муу хөгжсөн 1.3 тэрбум хүн амтай улсад энэ нь маш том аюул юм.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 62,538 халдварын тохиолдол нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 2.03 саяд хүрнийг Баасан гарагт Энэтхэгийн эрүүл мэндийн яам зарлажээ.

Долдугаар сарын дунд үеэс хойш тус улсад өдөр бүр дунджаар 50,000 халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж байна.

Гэхдээ нэг сая хүн амд ноогдох оношилгооны хэмжээ 16,035 байгаа нь хангалтгүй үзүүлэлт гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм. Нийт 41,585 хүн Covid-19 өвчнөөр нас барж, эндэгдлийн хувь хэмжээ 2 орчим байгаа нь бусад өндөр тархалттай улсуудтай харьцуулахад багад тооцогдож байна.

Гэхдээ Энэтхэгт зөвхөн оношлуулсан хүмүүсийн нас барсан тохиолдлыг бүртгэж байгаад үүний нууц оршиж байна. Бодит байдал дээр коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо хэд хүрснийг хэн ч хэлж мэдэхгүй байгаа юм.

 

Эх сурвалж: IKON.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619005
0 эможи

Зочин
2020-08-08 17:18
Зочин
2020-08-08 12:29
keyboard_arrow_up