БНСУ-д хүчтэй аадар бороо орсны улмаас 31 хүн амиа алджээ
2020 оны 8 сарын 10
БНСУ-д энэ сарын эхээр хүчтэй аадар бороо үргэлжлэн орсноос үүдэн үер, хөрсний гулгалт болсны улмаас нийт 31 хүн амиа алдаж, 11 хүн ор сураггүй алга болжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд өмнөд болон хойд Чолла муж, Кванжу хотод 13 хүн нас баржээ. Усанд автагдах аюултай байгаагийн улмаас 11 хот, мужийн 7 мянга орчим оршин суугч орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүрчээ.
Мөн борооны улмаас 14 мянга орчим байр, орон сууц, 4.3 мянга орчим гүүр, автомашины зам сүйджээ.
Эх сурвалж: apa.az
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
619050
1 эможи
Зочин
2020-08-10 18:54
Зочин
2020-08-10 16:52
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: