Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ливанчууд Засгийн газраа ОГЦРУУЛЛАА

2020 оны 8 сарын 11

Arslan.mn

Ливаны Засгийн газар даваа гаригт бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Нийслэл Бейрутэд болсон дэлбэрэлтийн дараагаар тус улсын иргэд хүнд суртал, авлигад идэгдсэн эрх баригчдаа огцрохыг шаардан нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдал үүсгээд байсан юм. Гэхдээ тэмцэгчид Засгийн газар огцорсныг хангалтгүй, парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулж, системийг үндсээр нь солих хэрэгтэй гэж үзэж байна.

Arslan.mn

Өөрөөр хэлбэл, Бейрутын дэлбэрэлт нь Ливаны эрх баригчдын дунд авлига, хариуцлагагүй байдал гүнзгийрч, муу засаглал тогтсоны илрэл гэж иргэд үзэж байгаа юм. 

Харамсалтай нь, далайн эргийн боомтод болсон дэлбэрэлтийн улмаас одоогоор 163 хүн амь үрэгдсэн нь тодорхой болоод байгаа юм. Мөн 6000 гаруй хүн шархдаж, 300 мянга орчим хүн орон гэргүй болжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619069
0 эможи

Зочин
2020-08-11 11:57
keyboard_arrow_up