Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ОХУ-д бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг Путиний охин хийлгэжээ

2020 оны 8 сарын 12

Arslan.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2020.08.11/ ОХУ коронавирусийн вакциныг дэлхийн улс орнуудаас хамгийн түрүүнд бүтээж, хэрэглэхийг зөвшөөрч байгаагаа албан ёсоор зарласан юм.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр засгийн газрын хуралдааныхаа үеэр “Өнөөдөр өглөө дэлхийд анх удаа коронавирусийн эсрэг вакциныг бид бүртгэлээ. Энэ вакцин маш үр дүнтэй, дархлаа сайн тогтоодгийг би мэдэж байгаа” гэж мэдэгдсэн юм.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа Николай Гамалейн нэрэмжит Эпидемиологи, микробиологийн хүрээлэнгийн эрдэмтдийн боловсруулсан  уг вакциныг нэг охин нь хийлгэсэн тухай Путин бас ярьжээ.

Хоёр дахь тунг хийлгэсний дараа охиных нь бие бага зэрэг халуурснаас өөр сөрөг нөлөө үзүүлээгүйг тэр нотолсон юм. Харин уг вакциныг хийлгэсэн тэр хүн бол  Путиний охин гэдгийг олон улсын эх сурвалжууд мэдээлж байна.

Arslan.mn

Эпидемиологи, микробиологийн хүрээлэнгийн эрдэмтдийн боловсруулсан “COVID-19”-ийн эсрэг вакциныг тус улсын Эрүүл мэндийн яам баталгаажуулснаар тус улс нь дэлхийд анх удаа коронавирусийн вакциныг бүтээж, хэрэглэхийг зөвшөөрсөн улс болж байна.

Вакциныг “Спутник V” гэж нэрлэсэн нь Зөвлөлтийн үед дэлхийн анхны хиймэл дагуулыг хөөргөж байсан үйл явдалтай зүйрлэсэн аж.

 

Эх сурвалж: RT
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619093
4 эможи

Зочин
2020-08-12 18:48
Зочин
2020-08-12 11:47
keyboard_arrow_up