Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

АНУ-ын анхны хар арьст топ хуульч Камала Харрис гэж хэн бэ?

2020 оны 8 сарын 14

Arslan.mn

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал асуулгаар тэргүүлж буй  Жо Байден Калифорнийн сенатч, прокурор асан Камала Харрисыг дэд ерөнхийлөгчөөрөө сонгожээ. Хэрвээ Жо Байден ялвал их гүрний дэд ерөнхийлөгчөөр ажиллах энэ эмэгтэйг танилцуулж байна.

Камала Харрис цагаач гэр бүлээс гаралтай. Тэрээр Калифорниа мужийн Оклендад төрсөн ч  ээж  нь Энэтхэг, аав нь Жамайк гаралтай хүн.  Эцэг эх нь салсны дараа ээж, хорт хавдар судлаач, хүний эрхийн төлөө идэвхтэй тэмцэгч Шимала Гопалан Харрис нь түүнийг  болон өргөж авсан дүү Маяаг нь өсгөжээ. “Ээж маань өөрийнх нь төрөлх хот Энэтхэг биднийг хар арьстай хэмээн үздэг гэдгийг маш сайн ойлгож байсан. Тэр биднийг өөртөө итгэлтэй, бардам, хар арьст эмэгтэйчүүд болгон өсгөсөн” хэмээн өөрийн намтартаа бичжээ. Тэднийг Канадад амьдарч байх үед ээж нь их сургуульд багшилж, Харрис дүү Маяагийн хамт таван жил “Montreal” сургуульд суржээ. Дараа нь тэрээр АНУ-ын Ховардын их сургуулийг төгссөн нь түүний амьдралыг өөрчилсөн хамгийн чухал үйл явдал байсан юм. Харрис өнгөрсөн онд Вашингтон пост сонинд “Улс төрчид бусдыгаа арьс өнгө, нийгмийн гарлаар нь ялгаварлах ёсгүй. Би одоогийн өөрийн дүр төрхөндөө хайртай” гэж ярьсан байна. Тэрээр 2014 онд хуульч Доу Эмхофтой гэрлэж түүний хоёр хүүхдийн  хойд эх болж улс төрчийн ажлаа зогсоогоод байсан ч ийн дахин үргэлжлүүлэх гэж байна.

Ховардыг төгсчхөөд тэр Калифорниагийн их сургуульд хуульчийн зэрэг авч,  Аламеда дүүргийн прокурорын газраас ажлын гараагаа эхэлжээ. Тэгээд 2003 онд Сан Франциско хотын хамгийн шилдэг топ дүүргийн  өмгөөлөгч болсон юм. Энэ нь АНУ-ын түүхэн дэх хамгийн их хүн амтай хотын хамгийн анхны эмэгтэй тэр тусмаа хар арьстай хүн топ хуульч, өмгөөлөгч болсон тохиолдол байлаа. Яг энэ үеэс түүний нэр алдар өсч, Ардчилсан намын гишүүн болж 2017 оны сонгуульд нэр дэвшин Калифорниагийн сенатч болсон юм. Мөн тэрээр өнгөрсөн жил ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэн Окленд, Калифорниа мужаас 20 мянган санал авсан. Гэсэн ч энэ онд дахин эрч хүчтэйгээр гарч ирлээ. Гуравдугаар сард түүнийг дэд ерөнхийлөгч болгоно гэхэд “АНУ-ын дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд Жо Байденыг ялуулахын төлөө чадах бүхнээ хийнэ” гэж байв. Тэрээр Жо Байденийн хамт оролцсон Делавэр мужийн Вилмингтон хотод лхагва гаригт болсон үйл ажиллагааны үеэр “Цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, ажилгүйдлийнхээ түвшинг хар даа. Энэ бол АНУ-ын одоо үеийн бодит үр дүн. Би Жо Байдентай хамтарч ажиллахад бэлэн. Бид эдийн засаг, эрүүл мэнд, хүүхдүүд, өөрсдийн төрөлх хотоо хайрлан, халамжилж чадна” гэжээ. Тэрээр Дональд Трампын нэр дэвшүүлсэн дэд ерөнхийлөгч Майк Пенстэй аравдугаар сарын 7-нд мэтгэлцэх хуваарь гараад байгаа юм.

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619186
0 эможи

30 насаар ах Willie Brown-тай дотно харилцаа үүсгэн нэр хүнд, албан тушаалын гараагаа эхлүүлсэн
2020-08-16 18:58
өөрөөсөө 30 насаар ах Калифорни мужийн парламентийн дарга байсан Willie Brown-тай дотно харилцаа үүсгэн албан тушаал, нэр хүндийн гараагаа Эхлүүлсэн.
Зочин
2020-08-14 15:18
Зочин
2020-08-14 10:38
keyboard_arrow_up