Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Беларусийн ерөнхийлөгч ОХУ-ын ерөнхийлөгчөөс тусламж хүслээ

2020 оны 8 сарын 16

Arslan.mn

Гаднаас цэргийн аюул нүүрлэсэн тохиолдолд Орос улс бидний анхны хүсэлтээр манай улсын аюулгүй байдлыг хангахад тусламж үзүүлнэ гэж Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко мэдэгдлээ.

А.Лукашенко Оросын Ерөнхийлөгч В.Путинтэй бямба гарагт утсаар ярьсан бөгөөд энэ үеэр хоёр тал дээрх тохиролцоонд хүрчээ.

Тэрбээр Беларусийн Батлан хамгаалах яамны Стратегийн удирдлагын төвд болсон зөвлөгөөнд оролцож үг хэлэхдээ “цэрэг батлан хамгаалахын тухайд гэвэл, Холбооны улс ба Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын хүрээнд ОХУ-тай байгуулсан гэрээ бий, би ОХУ-ын Ерөнхийлөгчтэй үүссэн нөхцөл байдлын талаар нэлээд нухацтай удаан ярилцсан” гэж онцлон дурдлаа.   

Мөн улс орондоо өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахад туслахыг Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинээс хүссэн байна.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Беларусь улсад өрнөөд буй үймээнийг намдааж, аюулгүй байдлыг хангахын тулд Ерөнхийлөгч Александер Лукашенкод туслахыг зөвшөөрсөн гэжээ.

Эх сурвалж: TASS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619220
1 эможи

Зочин
2020-08-16 22:34
Зочин
2020-08-16 22:22
Сонгууль хийж чадахгуй бол бугд хаант засаглалтай болсон дээр!!! Улсын дотоод хэрэг, сонгуульд гаднаас оролцоод ямар ч утга алга болжээ!
Зочин
2020-08-16 15:24
Лукашенког авч хаяхын тулд Польш, Чех, Их Британи улс жагсаал зохион байгууллагчдыг мөнгөөр ивээж нутагтаа оргонуулан турхирч буй гэсэн байх аа.
Зочин
2020-08-16 12:42
keyboard_arrow_up