Өмнөд Суданд ачааны онгоц осолдож, 17 хүн амиа алджээ
2020 оны 8 сарын 24
Өмнөд Суданы нийслэл Жуба хотоос нисэх онгоцны буудлаас хөөрсөн ачааны онгоц хэдхэн минутын дараа осолдон сүйрсний улмаас 17 хүн амиа алдсан байна.
“Амьд үлдсэн нэг хүнийг эмнэлэгт хүргэсэн, ослын улмаас нисэх багийн 2 гишүүн, онгоцонд сууж явсан 15 хүн амиа алдсан” гэж гэрч болох Жозеф Майон гэдэг хүн ярьжээ. Ослын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа аж.
Ослын газарт Өмнөд Суданы Тээврийн сайд Мадут Биар Йол хүрэлцэн ирсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
619363
1 эможи
Зочин
2020-08-24 12:50
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: