Д.Трампыг АНУ-ын ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД албан ёсоор нэр дэвшүүллээ
2020 оны 8 сарын 25
АНУ-ын Бүгд Найрамдах нам ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трампыг хоёр дахь удаагаа албан ёсоор нэр дэвшүүллээ.
Бүгд Найрамдах намын их хурал Умард Каролина муж улсын Шарлотт хотод даваа гарагт болсон бөгөөд намын их хурлын санал хураалтыг шууд эфирээр явуулжээ.
Д.Трамп нэр дэвшихийн тулд зайлшгүй авах ёстой 1276 төлөөлөгчийн дэмжлэгийг авсан байна.
АНУ-ын төрийн тэргүүний сонгууль 11 дүгээр сарын 3-нд болно. Тус улсын одоогийн Ерөнхийлөгчийн гол өрсөлдөгч нь Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
619412
0 эможи
Зочин
2020-08-25 12:46
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: