Японы шинэ Ерөнхий сайд Сүга Ёшихидэ гэж ХЭН БЭ
2020 оны 9 сарын 16
Парламентын төлөөлөгчдийн танхимын депутатуудын олонхийн саналыг авсан Сүга Ёшихидэ Японы шинэ Ерөнхий сайд боллоо.
Санал хураалтын үйл явцыг парламентын доод танхимын цахим хуудас шууд дамжуулан хүргэсэн бөгөөд доод танхимын 462 депутатаас эрх баригч Либерал-Ардчилсан намын шинэ дарга Сүгад 314 нь саналаа өгсөн байна.
Үдээс хойш Сүга танхимынхаа бүрэлдэхүүнийг зарлах ёстой. Гол албан тушаалууд Абэ Шинзогийн засгийн газрын сайд нарт үлдэх байх гэж таамаглаж байна.
Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаалаасаа огцрох тухайгаа 8 дугаар сарын сүүлчээр мэдэгдсэний дараа шинэ ерөнхий сайдыг сонгох шаардлагатай болсон юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
619876
1 эможи
Зочин
2020-09-16 14:04
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: