Байдан Трампыг худалч, АНУ-ын түүхэн дэх хамгийн муу Ерөнхийлөгч гэв
2020 оны 9 сарын 30
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид болох Дональд Трамп, Жо Байден нар анхны халз мэтгэлцээнээ тус улсын Охайо муж улсын Кливленд хотод өнгөрсөн шөнө хийлээ.
Мэтгэлцээн нэлээд ширүүн уур амьсгал дунд болсон байна. Эрүүл мэндийн даатгалын асуудлыг хэлэлцэх үеэс тэд хоорондоо хатуу ширүүн үг шидэлцэж эхэлжээ. Байдан Трампыг худалч, АНУ-ын түүхэн дэх хамгийн муу Ерөнхийлөгч гэсэн бол Трамп түүнийг улс төрийн карьерынхаа 47 жилд юу ч хийгээгүй гэж буруутгав.
Мэтгэлцээний явцад Трамп, Байдан нар бие биенийхээ болон мэтгэлцээнийг зохион байгуулсан "Fox News" сувгийн хөтлөгч Крис Уоллесын яриаг нэг бус удаа тасалж, ярилцсан сэдэв бүр дээр хэрүүл маргаан өрнүүлжээ.
Эх сурвалж: BBC
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
620150
0 эможи
Зочин
2020-10-01 11:16
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: