АНУ-ын Хууль зүйн сайд Уильям Барр өөрийгөө ТУСГААРЛАЖЭЭ АНУ-ын Хууль зүйн сайд Уильям Барр өөрийгөө ТУСГААРЛАЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

АНУ-ын Хууль зүйн сайд Уильям Барр өөрийгөө ТУСГААРЛАЖЭЭ

2020 оны 10 сарын 05

Arslan.mn

АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уильям Барр тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампаас коронавирусний халдвар илэрсний дараа хэсэг хугацаанд өөрийгөө тусгаарлах дэглэм сахихаар болжээ.

Барр "яг одоо" хорио цээрийн дэглэм сахиж байгаа боловч удахгүй үүрэгт ажилдаа эргэж орох бодолтой байгаа аж.

АНУ-ын Ерөнхийлөгчид коронавирусний халдвар оношлогдсоноос хойш Барр дөрвөн удаа шинжилгээ өгсөн бөгөөд ням гарагт дахин шинжилгээнд хамрагдсан байна. Шинжилгээний хариунууд бүгд сөрөг гарчээ.

Трамп өнгөрөгч баасан гарагт шилжих шөнө өөрт нь болон гэргий Меланьяд нь коронавирус илэрсэн тухай “Twitter” хуудсандаа мэдээлсэн билээ.

АНУ-ын төрийн тэргүүн баасан гаргийн орой Мэриленд муж улсын Уолтер Ридийн нэрэмжит Үндэсний цэргийн анагаах ухааны төвд хүргэгджээ. 

Эх сурвалж: CNN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620222
1 эможи

Зочин
2020-10-05 13:31
keyboard_arrow_up