Д.Трампын хэвлэлийн албаны дарга коронавирусээр халдварлажээ
2020 оны 10 сарын 06
Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Кейли Макинанийн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарчээ.
Тэргүүн хатагтай Меланья Трампыг оролцуулаад АНУ-ын Төрийн тэргүүний ойрын нийт 12 хүний коронавирусний шинжилгээний хариу эерэг гараад байна.
Тэдний долоо нь 9 дүгээр сарын 26-нд Цагаан ордонд болсон Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг зарлах арга хэмжээнд ерөнхийлөгчтэй хамт оролцжээ. Энэхүү арга хэмжээнд оролцсон хүмүүс дунд халдварт өвчин тархсан байж магадгүй гэж Америкийн хэвлэлүүд үзэж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
620270
0 эможи
Зочин
2020-10-06 19:06
Зочин
2020-10-06 14:58
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: