ИХ БРИТАНИ: Covid-19-ийг хэдхэн секундэд илрүүлдэг оношлуур бүтээжээ
2020 оны 11 сарын 02
Их Британид хэдхэн цагийн дотор бус хэдхэн секундэд Covid-19-ийг амьсгалын замаар илрүүлдэг оношлуур зохион бүтээснийг туршилт харуулжээ. Шинэ оношлуурын туршилтыг Шотланд, Германд явуулж, үр дүнг нь “Lancet” сэтгүүлд нийтэлжээ.
Вэльст бүтээсэн энэхүү оношлуур нь коронавирусийг амьсгалаар илрүүлж, тус өвчнийг хоромхон зуурын хугацаанд амьсгалын замын бусад халдварт өвчнөөс ялгах аж.
Шаардлагатай санхүүжилтийг шийдвэл оношлуурын багаж зургаан сарын дараа хэрэглээнд нэвтрэхэд бэлэн болох аж.
Эх сурвалж: BBC
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
620824
0 эможи
Зочин
2020-11-02 11:10
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: