ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус өөрийгөө тусгаарлалаа
2020 оны 11 сарын 02
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус коронавирусийн халдвар авсан хүнтэй харилцсаныхаа дараа өөрийгөө тусгаарлажээ.
Тэрбээр өөрийн цахим хуудсаараа “Миний харьцсан хүмүүсийн нэгнээс коронавирусийн халдвар илэрсэн. Одоогоор миний биеийн байдал сайн байна. Шинж тэмдэг илрээгүй ч би ДЭМБ-ын протоколын дагуу ойрын өдрүүдэд өөрийгөө тусгаарлаж, гэрээсээ ажиллах боллоо” хэмээн мэдэгджээ. Өмнө нь Этиоп улсын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан тэрбээр 2017 онд ДЭМБ-ын тэргүүнээр сонгогдсон юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
620842
0 эможи
Зочин
2020-11-02 14:45
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: