Трамп Байденд луйвардуулсан хэмээн шүүхэд хандахаар бэлтгэж байна
АНУ-ын 46 дахь ерөнхийлөгөөр Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден тодроод байна. Хэдэн өдөр дараалан дэлхий нийтийн анхаарлын төв байсан их гүрний сонгуулийн санал хураалт дуусч Жо Байдены ялалтыг зарлаж байх үед Дональд Трамп гольф тоглож байсныг хэвлэлүүд мэдээлсэн байна. Тэр өрсөлдөгчийнхөө ялалтыг хүлээн зөвшөөрөх бодолгүй, сонгууль луйвартай болсон тул шүүхэд хандахаар бэлдэж байна гэж хэвлэлд бичжээ.
Гэхдээ хуулийн мэргэжилтнүүд Трампын оролдлого бүтэлгүйтнэ гэж үзэж байгаа CNN мэдээлэв. АНУ-ын холбоотон орнуудын удирдагчид Жо Байденд баяр хүргэж эхэлсэн нь сонгуулийн үр дүн нэгэнт гарсныг батлан харуулжээ.Энэ удаагийн сонгуулийг ажиглагчид, судлаачид АНУ-ын түүхийн хамгийн хүнд, эгзэгтэй үед болсон сонгуулиудын нэг гэж үзэж байгаа бөгөөд Жо Байденыг хамгийн түрүүнд коронавирусын цар тахалтай тэмцэх, үзэл бодол, арьс өнгөөрөө хуваагдсан америкчуудыг нэгтгэж, нийгмийг тогтворжуулах чухал зорилтууд хүлээж байгаа гэжээ.
Эх сурвалж: www.polit.mn