Их Британийн ерөнхий сайд өөрийгөө тусгаарлажээ Их Британийн ерөнхий сайд өөрийгөө тусгаарлажээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Их Британийн ерөнхий сайд өөрийгөө тусгаарлажээ

2020 оны 11 сарын 16

Коронавирусийн халдвартай Их Британийн ерөнхий сайд эмнэлэгт хэвтжээ

Ойр харилцаж байсан хүмүүс дотроос нь коронавирусийн халдвартай хүн илэрсний дараа Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон өөрийгөө тусгаарлаж, эмч нарын хяналтад шилжихээр болжээ. Одоогоор ерөнхий сайдад халдварын ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байна. 

Жонсон энэ оны хавар коронавирусийн халдвар авч, хүндээр өвчилсний дараа эдгэрч байв.

Сүүлийн өдрүүдэд Борис Жонсоны засгийн газар хөл үймээн ихтэй байгаа. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Жонсоны хамгийн нөлөө бүхий зөвлөх, Brexit хөдөлгөөний гол зүтгэлтнүүдийн нэг Доминик Каммингс ирэх сараас эхлэн засгийн газарт ажиллахаа больж байгааг мэдэгдсэн юм.

Коронавирусийн шинэ давалгаа эрчимжиж, хорио цээрийн дэглэмээ дахин сэргээсэн, Их Британи улс Европын Холбооноос ямар нэг гэрээ байгуулалгүй гарах магадлал нэмэгдсэн зэрэг нь Борис Жонсоны засгийн газрын байр суурийг ганхуулаад байгаа юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621180
0 эможи

Зочин
2020-11-16 14:22
keyboard_arrow_up