ОХУ: Москва хот мөсөн гулгуурын талбайгаа Covid-19 өвчтөнүүдийг эмчлэх ЭМНЭЛЭГ болгожээ
2020 оны 11 сарын 17
Сүүлийн 24 цагийн дотор ОХУ-д коронавирусийн халдварын 22,778 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь тахал эхэлсэн цагаас хойш нэг өдрийн дотор илэрсэн хамгийн олон тохиолдол болж байна.
Оросын бүх муж, бүс нутгуудад вирусийн тархалт эрчимжиж, эмнэлгийн хангамж хүрэлцээ хамгийн сайтай гэгддэг нийслэл Москва хотод хүртэл нөхцөл байдал хүндэрчээ. Учир нь Даваа гарагт Москвад халдварын 6,360 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
Тиймээс Крылатское мөсөн гулгуурын ордныг Covid-19 өвчтөнүүдийг эмчлэх түр эмнэлэг болгожээ.
Олон улсын хэмжээний уралдаан тэмцээн зохион байгуулагддаг уг ордон өнөөдөр 1,300 гаруй ортой, 100 гаруй эмч, сувилагчтай эмнэлэг болсон байна.
Эх сурвалж: ТАСС
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
621214
0 эможи
Зочин
2020-11-17 12:16
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: