КОВИД-19: ОХУ-д халдварын улмаас нэг өдөрт нас барсан хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ
2020 оны 11 сарын 17
ОХУ-д коронавирусний халдвар авсны улмаас нас барсан тохиолдлын тоо нэг өдрийн дотор 442-оор нэмэгдсэн нь цар тахал дэгдсэнээс хойш бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болсон бөгөөд нийтдээ 33931 өвчтөн нас баржээ.
Коронавирусний халдвараас эдгэрсэн өвчтөний тоо нэг өдрийн дотор 22055-аар нэмэгдсэн нь мөн л цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Нийтдээ 1475904 хүн халдвараас эдгэрсэн байна.
ОХУ-д коронавирусний халдвар авсан нь батлагдсан тохиолдлын тоо нэг өдрийн дотор 22410-аар нэмэгдэж, 1971013-т хүрсэн байна.
Эх сурвалж: TASS
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
621244
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: