Д.Трампын хувийн өмгөөлөгч коронавирусийн халдвар авчээ
2020 оны 12 сарын 07
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хувийн өмгөөлөгч Руди Жулианигаа “COVID-19”-өөр халдвар авчээ.
“Хурдан эдгээрэй, Руди. Бид үйл хэргээ үргэлжлүүлэх болно” гэж Ерөнхийлөгч “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна.
Д.Трампын сонгуулийн кампанит ажлын нэхэмжлэл гаргах үйл явцыг ахалж байгаа Р.Жулиани нь Ерөнхийлөгчийн ойрын хүрээллийнхэн дундаас халдвар авсан дараагийн хүн боллоо.
Д.Трампын хувьд энэ оны 10 дугаар сард халдвар авсан билээ.
Сүүлийн мэдээллээр АНУ-д 14.6 сая орчим хүн халдвар авч, 281234 хүн нас баржээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
621825
0 эможи
Зочин
2020-12-07 19:15
Зочин
2020-12-07 13:28
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: