Жо Байдены сонгуулийн ялалт албан ёсоор баталгаажлаа
2020 оны 12 сарын 15
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн Сонгогчдын коллегийн санал хураалт өнөөдөр болж, Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден ялалт байгууллаа.
- 538 төлөөлөгчийн 306 нь Жо Байденд,
- 232 нь Доналд Трампад саналаа өгчээ.
Энэ жилийн сонгуульд Ардчилсан нам 306 төлөөлөгчийн эрхтэй болсон бөгөөд нэг нь ч намаасаа зөрсөнгүй. Ингээд Жо Байден ялж, АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч боллоо.
Сонгуулийг будлиантай болсон хэмээн заргалдаж байгаа Доналд Трамп Төлөөлөгчдийн санал нөгөө талд гарвал ялагдлаа хүлээн зөвшөөрнө гэж мэдэгдээд байсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
622006
0 эможи
Зочин
2020-12-15 11:57
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: