В.Путины хэвлэлийн хурал дээр хэлсэн чухал ЭШЛЭЛҮҮД В.Путины хэвлэлийн хурал дээр хэлсэн чухал ЭШЛЭЛҮҮД
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

В.Путины хэвлэлийн хурал дээр хэлсэн чухал ЭШЛЭЛҮҮД

2020 оны 12 сарын 18

Arslan.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уламжлалт хэвлэлийн том хурлаа өчигдөр /2020.12.17/ хийлээ. Цар тахлын улмаас энэ жил хэвлэлийн хурал цахимаар болж, Путин Ново-Огарево дахь өргөөнөөсөө асуултуудад хариулж, сэтгүүлчид түүнтэй дүрс бичлэгээр холбогдсон байна.

Оросын удирдагч 4 цаг 29 минутын турш 60 асуултад хариулжээ.

 В.Путины хэвлэлийн хурал дээр хэлсэн чухал ЭШЛЭЛҮҮД

Цар тахал вакцины талаар,

  • Дэлхийн нэг ч улс ийм цар тахалд бэлэн биш байсан. Гэхдээ ОХУ бусад улс орнуудаас илүү бэлэн байсан гэж тэрбээр үзэж байна. “Бид түргэн шуурхай бэлтгэж эхлэхийн тулд цаг хугацааг хожсон, эрүүл мэндийн тогтолцоо гээд цар тахалтай тэмцэхтэй холбоотой бүхнийг маш хурдан өргөжүүлж эхэлсэн.  ОХУ коронавирусний вакциныг бүртгэсэн дэлхийн анхны улс болсон. "Аюулгүй, хурдан үйлчилгээтэй сайн вакцин" гэж тэрбээр Оросын вакциныг магтаад, цар тахлыг ялан дийлэхийн тулд бүх нийтийг вакцинжуулах шаардлагатай гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ.
  • Өөрөө вакцин хийлгэсэн үү гэсэн асуултад тэрбээр наснаасаа болоод хараахан хийлгэж чадаагүй байна гэж хариулав. Би дахин давтан хэлье, энэ утгаараа би хууль дүрмийг нэлээд сахидаг хүн, би мэргэжилтнүүдийнхээ зөвлөмжийг сонсож байгаа тул вакциныг хараахан хийлгээгүй байгаа. Гэхдээ боломжтой болмогц ​​би заавал хийлгэнэ" гэлээ.
  • "Спутник" вакциныг үр дүнтэй, аюулгүй гэж дүгнэсэн судалгаанд 60-аас доош насны ердөө 76 хүн оролцжээ. 60-аас дээш насны хүмүүст туршиж үзээгүй байгаа аж.

Үнийн өсөлт ба эдийн засгийн талаар,

  • Орост сүүлийн долоо хоногуудад яригдаж байгаа бас нэг сэдэв бол хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт юм. ОХУ-ын Ерөнхийлөгч “байдал хүнд байгааг” хүлээн зөвшөөрсөн боловч “хэзээ ч ийм хүнд байгаагүй” гэж хэлсэн сэтгүүлчтэй санал нийлээгүй байна. 20 жилийн өмнө үүнээс ч дор байсныг Путин санууллаа. 2000 онд нийт хүн амын 29 хувь нь үгээгүй ядуу байсан, 2017 онд энэ үзүүлэлт 12.3 хувь болж буурсан бол 2030 он гэхэд эрх баригчид 6.5 хувьд хүргэхээр төлөвлөж байна гэж тэрбээр хэлсэн байна.
  • Засгийн газар хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд цаг тухайд нь буюу зах зээлийн аргаар нөлөөлөх боломжтой байх үед хариу арга хэмжээ авах ёстой байсан гэж Оросын Ерөнхийлөгч хэлжээ. 
  • Тус улсын ДНБ 3.6 хувиар буурсан нь АНУ болон Европын тэргүүлэгч орнуудынхтай харьцуулахад бага үзүүлэлт .
  • Цар тахлын нөлөөгөөр ажилгүйдэл 4.7 хувиас 6.3 хувь болж өссөн боловч бодит цалин 1.5 хувиар өсөж магадгүй аж.
  •  ОХУ-ын төсвийн 70 хувь нь нефть, хийгээс олдог орлогоос бүрдэхээ больжээ.
  • Цар тахлын улмаас Оросын эдийн засагт тулгараад буй бэрхшээлүүдийг янз бүрийн тооцоогоор 2021 оны сүүлч, 2022 оны эхний улиралд даван туулах ёстой гэлээ.

Хилээ нээх, дотоодын аялал жуулчлалын талаар,

  • Оросын эмч, мэргэжилтнүүд зөвшөөрсөн даруйд хилээ "аль болох хурдан" нээнэ гэж тус улсын төрийн тэргүүн амлав. ОХУ-ын жуулчид жилд дунджаар 35 тэрбум ам.доллар гадаадад зарцуулдаг. Хэрэв тэд энэ мөнгөө дотооддоо зарцуулж эхэлбэл "энэ нь маш сайхан байх юм" гэж Путин онцлон хэлжээ.

Гэр бүлийнх нь амьдралыг мөшгиж байгаа тухай болон Навальныйтай холбоотой хэргийн талаар,

  • Путин бизнес эрхлэгч Кирилл Шамаловын талаар саяхан гарсан сурвалжлага болон сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хордуулсантай холбоотой хэргийн талаар анх удаа тайлбар өглөө. Путин Шамаловын тухай сурвалжлахыг “зүйвэрлэж бичсэн зохиол” гэж нэрлэсэн байна. Түүний үзэж байгаагаар, нийтлэлийн захиалагч нь АНУ-ын Төрийн Департамент болон тусгай албад бөгөөд Оросын дотоод улс төрийн амьдралд хөндлөнгөөс оролцож, олон нийтийн санаа бодолд нөлөөлөхийг оролдох зорилго агуулж байгаа аж.

2024 оны төлөвлөгөө, дэлхийн удирдагчдын талаар,

  • Путин 2024 оны сонгуульд оролцох эсэхээ хараахан шийдээгүй байна. “Сонгуульд оролцох эсэхийг нь ард түмэн шийднэ” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.
  • Путин бусад орны удирдагчдыг хэзээ ч сайн, муу гэж хувааж байгаагүй бөгөөд асуудлыг шийдвэрлэх, ОХУ-ын хувьд хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд хүн бүртэй ажиллахад бэлэн байна гэв.

Хууль, шүүхийн байгууллагын талаар, 

  • ОХУ-ын шүүх, хууль сахиулах тогтолцоо улс төрийн хувьд хараат бус байж, хүн бүрт тэгш хандана гэдэгт Путин итгэлтэй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622083
2 эможи

Badarch tahar
2020-12-18 21:55
Robot hvn shig hariulj bna orchin veiin stezari hvn iim bdag yum bvh tenegvvdee
Зочин
2020-12-18 11:35
keyboard_arrow_up