Майкл Жексоны эдлэн газрыг 22 сая ам.доллароор худалджээ
2020 оны 12 сарын 25
Попын хаан агсан Майкл Жексоны эзэмшиж байсан эдлэнг 22 сая ам.доллароор худалджээ.
Тус эдлэн газрын шинэ эзэн нь 2000-аад онд Жексоны бизнесийн зөвлөхөөр ажиллаж байсан тэрбумтан Рон Беркл болжээ.
“Neverland” эдлэнг дуучны өв залгамжлагчид болон “Colony Capital” компани 2015 онд 100 сая ам.доллароор худалдаанд тавьжээ. Үүнээс хойш тансаг эдлэнгийн үнэ олон ч удаа унасан бөгөөд өнгөрсөн жил 31 сая ам.доллар болсон юм.
Жексон энэхүү эдлэнг 1987 онд 19.5 сая орчим ам.доллароор худалдан авч, Питер Пэний тухай хүүхдийн зохиолд гардаг үлгэрийн орны нэрээр “Neverland” хэмээн нэрлэжээ.
Эх сурвалж: nbcnews
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
622257
0 эможи
Зочин
2020-12-25 13:36
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: