ДЭМБ коронавирусийн халдвараас сэргийлэх анхны вакциныг бүртгэлээ ДЭМБ коронавирусийн халдвараас сэргийлэх анхны вакциныг бүртгэлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ДЭМБ коронавирусийн халдвараас сэргийлэх анхны вакциныг бүртгэлээ

2021 оны 1 сарын 02

Arslan.mn

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр (Женевийн цагаар) коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх анхны вакциныг бүртгэлээ.

Коронавируст халдвар тархаж эхэлснээс хойш дэлхийн улс орнууд урьдчилан сэргийлэх вакцин үйлдвэрлэхээр зорьж байгаа бөгөөд ийнхүү Pfizer/BioNTech вакциныг ДЭМБ-аас баталгаажуулж байна.

Pfizer/BioNTech вакцин нь дэлхийн олон орны эмийн зохицуулалтын мэргэжилтнүүдийн хяналтан дор аюулгүй байдал, чанар, эрсдэл зэрэг олон шалгуураар дамжиж баталгаажжээ.

ДЭМБ-ын Дархлаажуулалтын Стратегийн зөвлөхүүд(SAGE) 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хуралдаж энэхүү вакциныг хүн амд хэрэглэх талаар тодорхой бодлого, зөвлөмж боловсруулах аж.

Мэдээллийн холбоос: https://www.who.int/news/item/31-12-2020-who-issues-its-first-emergency-use-validation-for-a-covid-19-vaccine-and-emphasizes-need-for-equitable-global-access

 

Эх сурвалж: МХЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622405
0 эможи

Зочин
2021-01-03 02:59
ok
Зочин
2021-01-02 13:37
keyboard_arrow_up