“Фэйсбүүк“ Дональд Трампын эрхийг хоёр долоо хоногийн хугацаатай түдгэлзүүлжээ
“Facebook” компани АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хаягийг хамгийн багадаа хоёр долоо хоногоор хаасан бөгөөд цаашид тодорхойгүй хугацаагаар сунгаж магадгүй гэдгээ мэдэгдлээ.
Д.Трамп нэгдүгээр сарын 20-нд Жо Байденд эрх мэдлээ шилжүүлэн өгөх хүртлээ “Facebook”, “Instagram” нийгмийн сүлжээнд нийтлэл оруулах боломжгүй болж байна.
Энэ талаар “Facebook” компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг "АНУ-ын Ерөнхийлөгчийг дэмжигчид Капитолын байр луу халдсаны дараа “Facebook” түүний хаягийг 24 цагийн хугацаагаар түр хязгаарлаад байна. Ерөнхийлөгчид нийтлэл оруулахыг зөвшөөрөх нь “өндөр эрсдэлтэй” болно" гэж пүрэв гарагт мэдэгджээ.
АНУ-д эмх замбараагүй байдал үүссэнтэй холбогдуулан нийгмийн сүлжээний томоохон компаниуд Ерөнхийлөгчийн хаягуудыг хязгаарлах арга хэмжээнүүдийг аваад байна.
Эх сурвалж: BBC
|