Казахстанд үйлдвэрлэсэн “Спутник V” вакциныг бүртгэжээ
2021 оны 2 сарын 15
Казахстан улс Карагандины эмийн цогцолборт үйлдвэрлэсэн “Спутник V” вакциныг бүртгэжээ.
Бүртгэлийн материалыг судалсны дүнд вакцины чанар, аюулгүй байдал, үр дүнгийн талаар Казахстаны Эрүүл мэндийн яамны шинжээчдийн байгууллагын дүгнэлт гарчээ.
Энэхүү дүгнэлтэд үндэслэн бүртгэлийн гэрчилгээ авах хүсэлтийг Эрүүл мэндийн яамны эмийн хяналтын хороо руу илгээсэн байна.
Мөн Казахстан 2 дугаар сарын 1-нээс Оросод үйлдвэрлэгдсэн коронавирусний вакцинаар иргэдээ вакцинжуулж эхэлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
623628
2 эможи
Зочин
2021-02-16 21:57
Спутникийг манайх хэзээ авах бэ?!
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: