Өчигдөр Мьянмарын жагсагчдаас 38 хүн амиа алдаж, хамгийн их цус асгаруулсан өдөр боллоо
2021 оны 3 сарын 04
Мьянмарт өрнөж буй эсрэгүүцлийн жагсаалын үеэр өчигдөр буюу лхагва гарагт 38 хүн амиа алдсан тухай НҮБ-ын төлөөлөгч мэдээллээ. Нэг сарын өмнө төрийн эргэлт гарснаас хойш өчигдрийг хамгийн их цуст өдөр хэмээн олон улсын хэвлэлүүд бичиж байна.
Гэрчүүдийн хэлж буйгаар хүчнийхэн жагсагчдын эсрэг резинэн болон галт сум ашиглажээ. Тус улсад суугаа НҮБ-ын элч Кристин Шранер Бургерен жагсагчдын эсрэг хүч хэрэглэж буй видео бичлэгүүдийг харахад үнэхээр цочирдом байсан гэж мэдэгдлээ.
Олон улсын зүгээс Мьянмарын төрийн эргэлтийг эрс буруушааж, иргэдийн тэмцлийн эсрэг хүч хэрэглэхгүй байхыг уриалсан ч төрийн эрхийг авсан цэргийнхэн үл тоомсорлож буй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
624209
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: