Ази эмэгтэйг зодсон залуу өмнө нь эхийнхээ аминд хүрч байсан нь тогтоогджээ Ази эмэгтэйг зодсон залуу өмнө нь эхийнхээ аминд хүрч байсан нь тогтоогджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ази эмэгтэйг зодсон залуу өмнө нь эхийнхээ аминд хүрч байсан нь тогтоогджээ

2021 оны 4 сарын 01

Arslan.mn

Нью-Йоркод энэ долоо хоногт азиудын эсрэг чиглэсэн хоёр ч ноцтой гэмт хэрэг үйлдэгдсэнийг цагдаа нар шалгаж эхэлжээ.

Тодруулбал, өнгөрсөн даваа гарагт Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт явж байсан 65 настай Ази эмэгтэйг нэгэн өнгөт арьс эрэгтэй зэрлэгээр зодож, хохирогч эмэгтэй биедээ хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн. Хэргийн газрын бичлэг хяналтын камерт бичигдэн үлдсэнээр хүмүүс тус эмэгтэйд туслалгүй хаалгаа хааж байгаа нь олон нийтийг ихээхэн бухимдуулсан билээ.

Arslan.mn

Тэгвэл  тус хотын цагдаагийн газар 65 настай Ази эмэгтэйг зэрлэгээр зодсон этгээдийг яаралтай эрэн сурвалжилж өчигдөр гэрээс нь баривчилжээ. Халдлага үйлдсэн этгээд нь 38 настай Брэндон Эллиот гэгч байжээ.

Тэрбээр 2002 онд 19 настайдаа төрүүлсэн ээжээ хутгалж, амийг нь хөнөөгөөд шоронд насаараа хоригдох ял эдэлж байсныг цагдаагийн газар мэдээлсэн байна.

Эллиот 2019 оны арваннэгдүгээр сард өршөөлөөр суллагджээ. Мөн түүнийг төрүүлсэн эхийнхээ амийг хөнөөсөн этгээд нийгэмд чөлөөтэй явж байгаа нь олон хүнийг бухимдуулаад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
625020
2 эможи

Ганаа
2021-04-01 16:30
Дэлхий нийтээрээ үл бүтэх нийгэмд амьдарч байна. Хаана ч ардчилал хүний эрх байхгүй. Арай гайгүй нь Хятад л байх.
keyboard_arrow_up