Нигерид 1800 гаруй хоригдол оргожээ
2021 оны 4 сарын 06
Нигерийн Имо мужийн Оверри хот дахь шорон руу тэсрэх төхөөрөг бүхий зэвсэглэсэн этгээдүүд халдсаны дараа 1800 гаруй хоригдол оргосон байна.
Цагдаа нар Оверрид болсон халдлагад Биафрагийн уугуул иргэдийн хөдөлгөөнийг буруутгаж байгаа боловч тэд уг хэрэгт оролцоогүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн байна.
Нигерийн Засгийн газрын харьяа Засан хүмүүжүүлэх асуудал хариуцсан агентлагийн мэдээлснээр, 1844 хоригдол оргожээ. Харин зургаан хоригдол эргэн ирсэн бол 35 хоригдол зугтаагүй байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
625187
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: