Хүн нас барсны дараа  АНУ-д “Johnson & Johnson”-ы вакцины хэрэглээг түр зогсоолоо Хүн нас барсны дараа АНУ-д “Johnson & Johnson”-ы вакцины хэрэглээг түр зогсоолоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хүн нас барсны дараа АНУ-д “Johnson & Johnson”-ы вакцины хэрэглээг түр зогсоолоо

2021 оны 4 сарын 14

Arslan.mn

АНУ-ын Хүнс, эмийн агентлаг эрүүл мэндийн байгууллагуудад хандан “Johnson & Johnson” компанийн үйлдвэрлэсэн, ковид-19 өвчний дархлааг нэг тунгаар тогтоодог вакцины хэрэглээг яаралтай зогсоохыг уриалсан байна.

АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, уг вакциныг хийлгэсэн хүмүүсийн дунд нэн ховор цус бүлэгнэх өвчин илэрч байгаа нь ажиглагдсаны дараа ийнхүү уриалга тавьжээ. “Johnson & Johnson”-ы вакцин тариулсан 6.8 сая хүнд ийм өвчний зургаан тохиолдол бүртгэгдсэн нь болгоомжлох шалтгаан болжээ.

Вакцин хийлгэсэн зургаан хүн бүгд 18-48 насны эмэгтэйчүүд аж. Тэдний нэг нь нас барж, нэг нь хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдсэн байна.

Нөхцөл байдал ийм болсон тул “Johnson & Johnson” компаниас мэдэгдэл гаргаж, Европт хийх нийлүүлэлт хойшилсон гэж зарлажээ.

Өмнө нь “Астра Зенека”-гийн вакцинд үүсч байсантай ижил тохиолдол ийнхүү “Johnson & Johnson”-ы вакцинд тохиолдлоо. Түр зогсол хэдий хугацаанд үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625497
0 эможи

keyboard_arrow_up