ОХУ-ын засгийн газар хариу арга хэмжээ авч, АНУ-ын дипломатчуудыг гаргав ОХУ-ын засгийн газар хариу арга хэмжээ авч, АНУ-ын дипломатчуудыг гаргав
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ОХУ-ын засгийн газар хариу арга хэмжээ авч, АНУ-ын дипломатчуудыг гаргав

2021 оны 4 сарын 17

Arslan.mn

ОХУ-ын Гадаад хэргийн яам тус улсад зорчихыг хориглосон Америкийн албан тушаалтнуудын жагсаалтыг нийтэлжээ.

Өнгөрсөн сард АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хэвлэлд ярихдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг “алуурчин” гэж нэрлэсэн юм. Үүний дараа ОХУ-ын гадаад хэргийн яам хоёр орны цаашдын харилцааны талаар зөвлөлдөхөөр Вашингтон дахь элчин сайдаа дуудаж байв.

Жагсаалтад АНУ-ын Ерөнхий прокурор Мэррик Гарланд, Холбооны хорих ангийн товчооны дарга Майкл Карвахаль, Дотоодын аюулгүй байдлын сайд Алехандро Майоркос, АНУ-ын Ерөнхийлөгчийн дотоодын бодлогын асуудал хариуцсан зөвлөх Сьюзан Райс, Холбооны мөрдөх товчооны дарга Кристофер Рэй, Үндэсний тагнуулын газрын дарга Эврил Хейнс, АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудлах хариуцсан туслах асан, АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах асан Жон Болтон, Тагнуулын төв газрын дарга асан Роберт Вулси нарыг оруулжээ.

Эдгээр хүмүүс ОХУ-ын эсрэг чиглэсэн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхэд оролцсон учир ийм арга хэмжээ авсан байна.

Мөн ОХУ-д үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын сангууд, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг хориглохоор болжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас тайлбарласнаар, энэ нь тус улсын албан тушаалтнуудын эсрэг гуравдугаар сарын 2-нд АНУ-аас тавьсан хориг арга хэмжээний хариуд гаргасан шийдвэр аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
625647
4 эможи

keyboard_arrow_up