Ганга мөрнөөс Ковидоор нас барсан байж болзошгүй 40 хүний цогцос олджээ
2021 оны 5 сарын 11
Энэтхэгийн хойд хэсэгт Ганга мөрнөөс дор хаяж 40 хүний цогцос олдсон талаар албаны хүмүүс мэдээлжээ.
Цогцсууд “COVID-19”-ийн халдвар авсны улмаас нас барсан хүмүүсийнх байж магадгүй гэж Энэтхэгийн хэвлэлүүд мэдээлжээ.
“The Times of India” сонинд мэдээлснээр, хиндү шашны уламжлалт зан үйлийн дагуу цогцсыг чандарлах нь ядуу хүмүүст үнэтэй байдаг тул талийгаачдын цогцсыг төрөл төрөгсөд нь усанд хаясан бололтой.
Түүнчлэн Бихар мужийн баруун хэсэгт орших Буксар хотод 100-150 цогцос олдсон бөгөөд цогсууд хэд хоногийн турш мөрний усанд байсан байж магадгүй байна. Нутгийн иргэд ихээхэн айж цочирдсон бөгөөд эрх баригчдаас яаралтай арга хэмжээ авахыг шаарджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
626773
2 эможи
Зочин
2021-05-12 07:04
Тахлаар нас барагсдыг шууд чандарлахгүй, ар гэрийнхэнд нь өгөөд байдаг хөгийн газар вэ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: