Эллен ДеЖенерес нэвтрүүлгээ зогсооно гэдгээ мэдэгджээ
2021 оны 5 сарын 13
Эллен ДеЖенерес 19 жилийн турш гаргаж буй нэвтрүүлгээ зогсоохоор шийдсэнээ мэдэгджээ.
Тэрбээр “Уран бүтээлч хүнд төвөгтэй шийдвэр гаргах шаардлага байнга гардаг. Энэ шоу нь хөгжөөнтэй, гайхалтай шоу хэдий ч миний хувьд сорилт байхаа больсон. Цаашид юу хийх талаар бодоогүй байгаа ч кино салбарт хүчээ үзнэ” хэмээн тэрбээр хэлжээ.
Түүнчлэн байгаль орчны асуудалд анхаарал хандуулахаа мэдэгдсэн байна.
Ялгаварлан гадуурхах хандлага ажиглагдах болсонтой холбогдуулан “Эллен Деженересийн нэвтрүүлэг”-ийн хамт олныг шалгаж байгаа тухай “Variety” сэтгүүл өнгөрсөн онд мэдээлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626890
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: