Японы Ерөнхий сайд барилгын ажилтнуудаас хүлцэл өчжээ Японы Ерөнхий сайд барилгын ажилтнуудаас хүлцэл өчжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Японы Ерөнхий сайд барилгын ажилтнуудаас хүлцэл өчжээ

2021 оны 5 сарын 18

Arslan.mn

Барилгын ажилд хэрэглэгддэг байсан "асбест" хэмээх хортой материалтай ажилласны улмаас эрүүл мэндээрээ хохирсон ажилтнууд болон тэдний гэр бүлийн гишүүдтэй Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ  уулзжээ.

Уулзалтын үеэр Сүга Ёшихидэ Япон улсын Засгийн газрын нэрийн өмнөөс тэдгээр барилгын ажилтнуудаас хүлцэл өчжээ.

“Болсон явдалд би гүнээ харамсаж буй бөгөөд засгийн газрын нэрийн өмнөөс уучлалт гуйж байна” хэмээн түүнийг мэдэгджээ.

Өмнө нь асбест хэрэглэдэг байсан барилгын ажилтнуудын эрүүл мэндэд хохирол учруулсны хариуцлагыг засгийн газар, барилгын компаниуд хүлээх ёстойг тусгасан Японы дээд шүүхийн шийдвэртэй холбогдуулан Сүга Ёшихидэ эрүүл мэндээрээ хохирсон иргэдтэй уулзжээ. 

Үүнтэй холбогдуулан эрүүл мэндээрээ хохирсон ажилтнуудад эрх баригчид нөхөн төлбөр олгоход бэлэн байгаа бөгөөд нөхөн төлбөрийн хэмжээ 13 сая иенд хүрч магадгүй аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
627033
1 эможи

Зочин
2021-05-18 17:36
Манай эрхэм дарга нар өөрсдийгөө жишиж үздэг болоосой.
keyboard_arrow_up