Сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БАЯР ХҮРГЭЛЭЭ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсы 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүхэд захидал илгээж, баяр хүргэсэн талаар Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ.
Владимир Путины захидалд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн таны улс төрийн нэр хүндийг бүрэн нотоллоо. Төрийн тэргүүний хувьд таны хүчин чармайлт Орос, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр бэхжүүлэхэд тусална гэж найдаж байна” гэжээ.
СЕХ-ноос зарласан урьдчилсан дүнгээр Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүх 68 хувиар ялалт байгуулсан. Улмаар СЕХ сонгуулийн дүнг УИХ-д өргөн барьж, УИХ-аас шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хууль гаргана. Үүний дараа У.Хүрэлсүх Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа нь албан ёсоор хэрэгжиж эхлэх юм.
Эх сурвалж: TASS
|