Настай эмэгтэйг ЗЭРЛЭГ БААВГАЙ майхнаас нь чирч хөнөөсөн хэрэг гарчээ Настай эмэгтэйг ЗЭРЛЭГ БААВГАЙ майхнаас нь чирч хөнөөсөн хэрэг гарчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Настай эмэгтэйг ЗЭРЛЭГ БААВГАЙ майхнаас нь чирч хөнөөсөн хэрэг гарчээ

2021 оны 7 сарын 09

Arslan.mn

Өнгөрсөн мягмар гарагт АНУ-ын Монтанад аялж байсан 65 настай эмэгтэй рүү зэрлэг баавгай шөнө дунд дайрч, майхнаас нь чирч яваад хөөж алсан хэрэг гарчээ.

АНУ-ын эрх баригчид одоогоор уг хүрэн баавгайг хайж байгаа бөгөөд олдвол шууд алахаар төлөвлөж байгаагаа мэдэгдээд байна. Халдлагын үеэр баавгай тэр хавийн тахиануудыг мөн идсэн бөгөөд тахианы ойролцоо хавх тавьсан гэжээ. Хохирогч тухайн үед хоёр найзтайгаа аялж байсан бөгөөд тус тусдаа майханд байралцгаасан байна. Халдлага болсон энэхүү газар нь АНУ-ын нутаг дэвсгэр дэх хамгийн том баавгайн төвлөрөл үүсдэг газар ч гэсэн үхлийн аюултай халдлага тун ховор тохиолддог гэсэн юм. АНУ-ын Загас, зэрлэг ан амьтдын албанаас мэдээлснээр сүүлийн 20 жилийн хугацаанд үүнээс  өөр хоёр тохиолдол л гарч байсан гэж мэдэгдээд байна.

Ихэвчлэн баавгай нар хүмүүс рүү дайрахдаа гэнэтийн учралаас үүдсэн, эсвэл зулзагаа хамгаалж байдаг. Харин  энэ тохиолдолд тэр болгон баавгайг устгаад байдаггүй бөгөөд  одоогоор тус мужийн хувийн аврах алба хэт ягаан туяаны тусламжтай амьтныг хайж байгаа бөгөөд уг амьтан ойролцоогоор 181кг  жинтэй  ба түүний ДНХ-ийг халдлага болсон газраас олж авсан мэдээллээр эрх баригчдын урхинд орсон баавгайнхтай харьцуулж үзэн олох аж.

Эх сурвалж: isee.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
7
wow an post
4
yay an post
3
sad an post
34
ouch an post
6
confuse an post
18
angry an post
13
628704
100 эможи

зөв бичих.
2021-07-12 18:16
баавгай нар гэнээ. баавгай нар хүн нарыг шийтгэж дээ.
Зочин
2021-07-10 18:26
Орчуулах гэж зовоочих юмаа; ...хөөж алах... баавгай нар ч гэх шиг
keyboard_arrow_up