Өмнөд Солонгост коронавирусийн цар тахал хяналтаас гарлаа Өмнөд Солонгост коронавирусийн цар тахал хяналтаас гарлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өмнөд Солонгост коронавирусийн цар тахал хяналтаас гарлаа

2021 оны 7 сарын 15

Coronavirus epidemic surges in South Korea as cases exceed 3,000

Өнгөрсөн жил хагасын хугацаанд коронавирусийн цар тахлыг амжилттай хязгаарлаж байсан Өмнөд Солонгост нөхцөл байдал хяналтаас гарч эхэлжээ.

Өчигдөр тус улсад халдварын 1,615 шинэ тохиолдол нэмэгдсэн нь цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.

Энэ нь өмнөх өдрөөсөө 465 тохиолдлоор нэмэгдсэн хэрэг байв. Эдгээрийн 1,568 нь дотоодод тархсан тохиолдлууд, үүний 75 хувь нь нийслэл Сөүл орчимд илэрчээ. Өмнөд Солонгост сүүлийн найман өдөр дараалан өдөр бүр 1,000-аас дээш тооны тохиолдол бүртгэгдээд байна.

Зургаадугаар сарын дундуур анх коронавирусийн Дельта хувилбар тус улсад тархаж эхэлжээ. Гэвч засгийн газар аюултай хувилбарын тархалтыг үл хайхран долдугаар сарын 1-нээс хорио цээрийн дэглэмээ сулруулсан нь гол алдаа гэж ажиглагчид дүгнэж байна.

Улмаар өвчлөл нэмэгдэж эхэлсэнтэй холбогдуулан энэ долоо хоногийн Даваа гарагаас Сөүл орчимд онц байдлын дэглэмийг хамгийн дээд буюу 4 дүгээр түвшинд ахиулсан юм.

Долдугаар сарын 4-өөс 10-ны хооронд шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын 23.3 хувь нь Дельта хувилбараар өвчилсөн байжээ.

Өмнөх долоо хоногт нь энэ хувь 9.9 байсан юм.

Хэрвээ нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл наймдугаар сарын дундуур өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 2,331 хүрэхийг Солонгосын Халдварт Өвчинтэй Тэмцэх Төвийн коммиссар Жон Юн Кён өчигдөр мэдэгджээ.

Халдвар тархалт нийслэлээс орон нутагт өргөжих аюул ойрхон байгаа тул Сөүлээс бусад бүс нутагт тогтоосон онц байдлын түвшнийг Пүрэв гарагаас эхлэн 1-ээс 2 болгон ахиулах болсныг Өмнөд Солонгосын ерөнхий сайд Ким Бү Кюм өчигдөр мэдээлсэн байна.

Хоёрдугаар түвшинд шилжсэнээр олон нийтийн газарт нэг дор наймаас олон хүн цугларахыг хориглож, зугаа цэнгээний газрууд, баар, рестораны ажиллах цагийг хязгаарлах юм.

Өмнөд Солонгосын олон нийт Дельта хувилбарын эсрэг эрт хариу арга хэмжээ аваагүй, вакцины нөөцийг эрт бүрдүүлж, хүн амын вакцинжуулалтыг эрт эхлүүлж чадаагүй засгийн газраа буруутгаж байна.

Тус улсын ерөнхийлөгчийн “Хөх ордон”-д хүртэл коронавирусийн халдвар дэгджээ. Ерөнхийлөгчийн туслахуудын нэг халдвар авсан нь батлагдаж тусгаарлагдсан байна. Түүнтэй ерөнхийлөгч Мүүн Жэ Ин хавьтал болоогүйг хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628841
1 эможи

Зангараг
2021-07-15 21:23
40 сая хүнтэй өмнөд Солонгост хоногт 1000 аас дээш тохиолдлыг хяналтаас гарлаа гэж үзэж байхад 3 сая хүнтэй монгол хоногт 2000 аас дээш тохиолдлыг хэвийн гэж үзэж байгаа нь коммунист нүдээр харж байгаагаас болж байна даа новшнууд.
keyboard_arrow_up